AiaxBb-ийн хамрах хүрээ, багтаамж, хүчин чадал
Улаанбаатар хотын бүх орон сууцны хорооллуудыг гэрийн интернэтийн
сүлжээндээ холбосон.Энэ нь Улаанбаатар хотын 40 гаран мянган айл өрх
AiaxBb-ийн сүлжээнд холбогдох боломжтой гэсэн үг юм. Манай компани
сүлжээ байгуулж хэрэглэгчдэд интернэт түгээхдээ хамгийн чанартай,
дэлхийд алдартай сүлжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тоног
төхөөрөмжийг сонгож хэрэглэдэг.Тухайлбал: CISCO, HP, SonicWal AiaxBb
cүлжээг мэргэжлийн өндөр түвшинд үндэсний стандартад нийцүүлэн
татдаг бөгөөд гол сүлжээний хүчин чадал 1 Gb, хэрэглэгчдийн
сүлжээний хүчин чадал 100 Mb ба бусад ижил төстэй үйлчилгээнүүдтэй
харьцуулахад сүлжээний хүчин чадлаар хэд дахин илүү байгаа юм.
AIAXBB-ийн хэрэглэгчид интернэтийн төлбөрөө байрны төлбөртэй
хамт төлөх боломжтой боллоо.
Үйлчилгээний байгууллагын эрхэм зорилгын нэг нь түргэн шуурхай
үйлчилгээ байдаг. Хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлын дагуу 2007 оны 9
сараас эхлэн гэрийн интернэтийн үйлчилгээний төлбөрийг орон сууцны
төлбөртэй хамт Хадгаламж банкинд өгөх боломжтой болголоо. Ингэснээр
хэрэглэгч таны цаг, явдлыг хөнгөвчилж байгаа юм. Танд сар бүрийн
төлбөр тооцооны нэхэмжлэлийг мэйл хаягаар тань хүргэж, нэхэмжлэлийн
дагуу орон сууцныхаа мөнгийг тушаадаг Хадгаламж банкинд очин төлөх
юм.
Улаанбаатар хотын нийт орон сууцны 80% нь AIAXBB гэрийн
интернэтийн сүлжээнд холбогдлоо
Бид Улаанбаатар хотын бүх орон сууцны хороололд бид сүлжээгээ
оруулах ажлыг амжилттай хийж дуусгалаа. Улаанбаатар хот дахь орон
сууцны хороололд амьдардаг 40 мянга гаруй айл өрх манай 'AIAXBB
гэрийн интернэт'-ийн үйлчилгээ авах боломжтой болсон юм. AIAXBB -ийн
сүлжээ орсон газарт оршин суугч айл өрх бүр интернэтээр гэрээсээ
дэлхий ертөнцтэй хямд, хурдтай, чанартай холбогдох боломж ийнхүү
нээгдэж байна.
Факс: 70110596
Утас: 70116161
Э-Шуудан: bb@aiax.mn
Вэб хуудас: http://bb.aiax.mn
Хаяг:Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөө, 8 давхар, 801 тоот